Төрсний дараах цэвэршилт буюу шавхарга гарах, сав цэвэрлэгдэх үйл явц 45 хоног үргэлжилнэ. Харин энэ үед таны сарын тэмдгээс хамаагүй ихээр цус алдаж байвал та заавал эмчид хандах хэрэгтэй.
Төрсөн эхийн хувьд амрах нь хамгийн чухал. Хамгийн багадаа төрсөн эх 7-10 хоног сайн амрах ёстой.
Төрсний дараа шингэн зүйл сайн ууж, уураг, С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэвэл амархан тэнхэрнэ.
Хөхүүл үед эх өөрөө маш их хөлөрдөг. Иймээс салхи авахгүй, дулаахан байж, гам алдахгүй байх нь чухал.
Хүүхдээ анхнаасаа зөв амлуулж, зөв хөхүүлэх нь маш чухал. Үгүй бол хөхний толгой хагарч, удаан хугацаагаар зовиурлах болно. Дөнгөж төрсөн нярай хүүхэд эхний 3-4 хоногт чинэрч, зангирсан хөхийг суллах чадваргүй байдаг. Иймээс хүүхэд хөхсөний дараа үлдсэн сүүг заавал сааж хөхөө суллах хэрэгтэй. Та жирэмсэний сүүлийн саруудад хөхөө бэлдэж хөхний тос түрхэн массажлаж өгвөл хөхний толгой хагарах эрсдэлээс сэргийлж болно. 😊😇