Нярайн асаргаа 👼 👩‍🍼 🍼

2024-05-07

Хүүхэд нярай үедээ хамгийн их арчилгаа асаргаа шаарддаг. Арьс нь нурах, шээсний замын халдвар үүсэх магадлалтай учир ойр ойрхон бохирдсон живхийг нь сольж хуурай байлгах хэрэгтэй. Хүүхэд өдөрт 25-30 гр орчмоор жин нэмэгддэг ба толгойгоо даадаггүй тул хүзүүнийх нь ард талд алгаа байрлуулаад эрхий, чигчий болон ядам хурууг хүзүүнийх нь хажуу хэсгийг, долоовор дунд хуруугаар дагзны хэсгийг түших маягаар баривал эвтэйхэн байдаг.  Нярай маань нүднийхээ өмнөх 30-40 см зайд байгаа зүйлсийг харж чаддаг энэ үед нярайн хараа тогтоох хар цагаан картаа харуулаарай 😇.