Нярайн нус сорогч ямар үед ашиглах болон ашиглахгүй вэ?
Нярайн хамар битүүрсэн хатуу нустай үед салин эсвэл натри шингэн 1-2 дусал хийгээд хийсэн тал руугаа харуулаад хэвтүүлнэ. 1-ээс дээш минутын дараа нус сорогчоо ардаас нь эрхий хуруугаараа дараад хамарт нь зөөлөн хийгээд хурууг авч шингэн нусаа соруулна. Нярайн хамарт шингэн нусгүй үед соруулж болохгүй салст гэмтэх аюултай!! Нус байхгүй ч хамар битүүрвэл салст хөөсөн байдаг тул натри хөвөнд шингээгээд хамрын салст дээр тавих эсвэл салст дээр бага зэрэг тос түрхээрэй салст хөөсөн үед нус сорогч ашиглаж болохгүй